Өнөөдөр \2020.11.06\ УИХ-ын чуулган тодорхой асуудлуудаар хуралдсан. Түүний нэг нь өнгөрсөн долоо хоногт асуудал дагуулаад байсан Улсын дээд шүүхийн шүүгчийн томилгоо юм. Энэ талаар санал хураалт явуулахгүй бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг УИХ-ын гишүүд сонссон тухай дүгнэлтийг УИХ-ын дарга Ерөнхийлөгчид өргөн барих юм байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэхдээ:
Улс төрөөс хараат бус шүүхийн тогтолцоотой байх гэж бид сүүлийн хэдэн жилийн турш тэмцэж байна. Бид нар шүүгчдийг хараат бус байлгахын тулд цалингийн нэмж үзлээ. Өнөөдөр хамгийн өндөр буюу 6 сая төгрөгийн цалинг шүүгчид авч байна. Шүүгчид авлигын хэрэгт холбогдож байна. Шүүгч хүн шоронд амиа хорлосон. Үндсэн хуулиар шүүгчийн хараат бус байдлын тухай заалтад өөрчлөлт оруулсан. Харамсалтай нь бэх нь хатаагүй байгаа Үндсэн хуулиар Монгол Улсын шүүгчид улс төрөөс хараат болж чадахгүй байна.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13