UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Жон Жонс дургүйцлээ илэрхийлэв
Б.Баабар
/
2020-11-07
Холимог тулааны UFC холбооноос шилдэг тулаанчдын чансаагаа шинэчлэн гаргалаа. Хөнгөн жингийн аварга, ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов анх удаагаа жин харгалзахгүй шилдэг тулаанчийн чансааг тэргүүлсэн билээ.

Энэ шийдвэр зарим хүнд таалагдаагүйн нэг нь UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Жон Жонс байлаа. Жонс уг нь энэ чансааг тэргүүлж байсан бөгөөд Бямба гарагт болсон Хабибын ялалтын дараа хоёрдугаар байрт буусандаа ихэд дургүйцсэн юм.

Тэрээр энэ тухайгаа “Хабиб жин харгалзахгүй шилдэг тулаанчийн чансааг тэргүүлнэ гэдэг тэнэг хэрэг. Тэр аварга болохдоо өрсөлдөгчид нь гэмтэж алга болсоор сүүлий мөчид сонгогдсон Эл Яквинтаг л ялсан шүү дээ. Түүний зодолдсон өрсөлдөгчдөөс хүмүүс таних ганцхан тулаанч байгаа нь Конор МакГрегор. Хабибыг агуу талаанч гэж нэрлэх нь инээдтэй хэрэг. Тэр саяхнаас л дээд түвшинд тулалдаж эхэлсэн. Би түүн шиг чансааны 10-т бичигдсэн тамирчинтай тулалдаж байгаагүй” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.117.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.