ЭМДЕГ-ын албан хаагчид “Харилцааны ур чадвар” цахим сургалтад хамрагдлаа
Үйл явдал
/
2021-10-14
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ажлын бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах зорилгоор “Төрийн албаны шинэтгэл, онол арга зүйн эх сурвалж” сэдэвт цуврал цахим сургалтуудыг долоо хоног бүрийн пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг.
 
Өнөөдөр тус сургалт “Харилцааны ур чадвар” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд хичээлийг АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч С.Наранчимэг удирдан төрийн албан хаагчийн бичгийн болон ярианы ур чадвар, биеийн хэлэмж, харилцагчаа сонсох, зөв харилцаа үүсгэх, эерэг хандлага зэрэг дэд сэдвийн хүрээнд ярилцсан юм. Сургалтад ЭМДЕГ-ын нийт албан хаагчид болон бусад төрийн байгууллагуудын 1000 гаруй мэргэжилтэн, албан хаагчид хамрагдлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.221.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.