Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой
Үйл явдал
/
2021-09-24
Иргэн-даатгуулагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ЭМБ-аас тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-ын сангаас төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг бөгөөд тусламж, үйлчилгээний зардлыг өөрөөс гаргасан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу тухай Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой байдаг.
 
Энэ хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Улаанбаатар Сонгдо эмнэлэгүүд хэвтэн эмчлүүлж байхдаа өвчний түүхэд бичсэн эм, тариаг өөрийн зардлаар худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн нэр бүхий 32 иргэний 9,750,220 төгрөгийн буцаан олголтыг иргэн-даатгуулагчдад олгожээ.
 
ЭМД-ын тухай хуулийг хэрэгжүүлж, ЭМДЕГ-аас тавьсан шаардлагыг шуурхай шийдвэрлэн иргэн-даатгуулагчийг хохиролгүй болгож ажилласан дээрх эмнэлгийн хамт олонд баярлалаа.
Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд өвчтөний түүхэд бичигдсэн эм, тариаг иргэнээс өөрөөр нь гаргуулсан тохиолдолд ЭМД-ын тухай хуульд заасны дагуу буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажиллахыг анхааруулж байна.
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.123.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.