“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэрийг өнөөдөр шүүнэ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-11-09
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Г.Загдаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэн, бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал болох гэж байна. Тус хуралд хохирогчоор иргэн Д.Халиунаа оролцох бөгөөд түүний гомдлоор уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.