Иргэншлээ сольсон Муртузали Муслимов 4 жил барилдах эрхээ хасууллаа
Б.Баабар
/
2020-11-09
Азербайжаны чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин  Муртузали Муслимовыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос допинг хэрэглэсэн хэргээр түүний барилдах эрхийг 4 жилээр хасах шийтгэл ноогдуулжээ. 

Туркт 2019 оны долоодугаар сард болсон Yasar Dogu тэмцээнд Муслимов түрүүлсэн ч ийнхүү допинг хэрэглэсэн нь тогтоогджээ. Түүнээс метаболит дростанолон хэмээх бодис илэрсэн байна. ДБНХ-ны дүрмээр түүний медалийг хураан авах болсон бөгөөд 4 жил барилдах эрхийг нь хаслаа. Шийтгэлийн хугацаа допингийн шинжилгээ өгсөн цагаас (2019.07.12) эхлэх тул 27 настай Муслимов 2023 оны долоодугаар сарын 11 хүртэл барилдахгүй болж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.110.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.