Сэлэнгийн Б.Билгүүн, Дундговийн Б.Адъяа нар Төрийн албаны шалгалтад 100 оноо авчээ
Үйл явдал
/
2020-11-09

Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилго бүхий төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Улс орон даяар үргэлжилж байгаа төрийн албаны ерөнхий шалгалтад одоогоор хоёр иргэн хамгийн дээд оноо буюу 100 оноо авсан байна. 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрийн албаны ерөнхий шалгалтыг өгсөн Б.Билгүүн, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн Б.Адьяа нар 100 оноо авч Төрийн албаны 2020 оны ерөнхий шалгалтын анхдагч дээд амжилтыг үзүүлэв. Тэрээр 2020 онд МУИС-ий эдийн засгийн ангийг төгсжээ. Зарим шалгуулагчдын хэлж байгаагаар анх удаа шалгалтад өгч байгаа, сарын хугацаанд жишиг сорил болон цахим номноос шалгалтад бэлдсэн гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.