ШӨХТГ: Энэ долоо хоногт Зах худалдааны төвүүдэд НӨАТ-ын шалгалт хийнэ
Үйл явдал
/
2020-11-09

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас и-баримт олгодоггүй  зах, худалдааны төвүүдэд өнгөрсөн  долоо хоногийн тавдахь өдөр мэдэгдэл хүргүүлсэн.

Тус  мэдэгдэлд иргэдээс зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа гомдол ихээр ирж буй тул НӨАТ-ын баримт өгөх тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг дурдсан юм.

Хэрэв тодорхой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэсэн байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Ирэх долоо хоногоос Татварын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхэлнэ. Баримтжуулж баталгаажуулсан гомдол ирвэл шууд арга хэмжээ авна. Зах, худалдааны төвийн ажилчид, удирдлагууд анхааралдаа авах хэрэгтэй. Бид Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна” гэсэн.  Энэ долоо хоногт тус мэдэгдлийн дагуу шалгалт явагдах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.79.241)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.