Ж.Амгалан: Алтанбулаг БООМТООР ХАЛДВАР АЛДАХ магадлал өндөр байна
Үйл явдал
/
2020-11-09

Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн цаг үеийн мэдэлэл хийлээ. Сүүлийн гурав хоногт нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс Covid-19 вирус илэрлээ. Бүх ажиглалт тандалт дууссан 308 хүн, гэрийн ажиглалтад дөрөв, сувилалд таван хүн байна. Өнгөрсөн хугацаанд хоёр хүнийг ОХУ-руу нутаг буцаасан. ХӨСҮТ-д халдвар авсан хүмүүсийг эмчилж байсан багийнхны эхний шинжилгээ сөрөг гарсан гэв. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан:

-Бид одоо хил залгаа ОХУ-ын нутаг дэвсгэрийн тосгон, хотуудад онцгойлон анхаарах шаардлагатай байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтуудад аюул эрсдэлийн судалгааг хийж дуусч байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод сэжигтэй гэсэн долоон тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан. Увсын Боршоо мөн адил. Алтанбулаг боомтод Зам, тээвэр хөгжлийн сайдаар ахлуулсан Улсын онцгой комиссын Шуурхай штаб ажилласан. Нөхцөл байдал тун хүнд байна. Монгол орны цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор салхи хойноосоо салхилж байгаа учраас бидэнд бодох, тооцох, сэргийлэх ажил их байна. Энийг Улсын онцгой комисст танилцуулж, тодорхой шийдвэр гаргана. Алтанбулаг боомтоор ачаа тээвэр хийдэг иргэд аль болох галт тэргээр бараагаа зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Өндөр эрсдэлтэй байдал магадгүй аюул руу орж болзошгүй байгаа учраас цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг Улсын онцгой комисст танилцуулна. Мөн иргэдийн дунд дотооддоо халдвар алдсан байх вий гэдэг мэдээлэл байна. Одоогийн байдлаар тийм зүйл байхгүй. Бид хуулиар хүлээсэн үүрэгтэй. Алтанбулаг боомтод ажиллаж, амьдардаг иргэдийн судалгааг хийж эхэлсэн. Улсын хэмжээнд иргэдийн хөдөлгөөн төвлөрч, шилжилт хөдөлгөөн, нийтийг хамарсан арга хэмжээнд ач холбогдол өгч, анхаарах хэрэгтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.171.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.