МУИС-ийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд алтан медаль хүртлээ
Б.Баабар
/
2020-11-09
Монголын оюутны спортын V их наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар МУИС-ийн Шонхорууд баг түрүүлж алтан медалийн эзэд боллоо.

Шонхоруудад 69:48-аар хожигдсон Отгонтэнгэр их сургуулийн баг оюутны спортын V их наадмын мөнгөн медалийн эздээр шалгарлаа.

Харин хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн Этүгэн их сургуулийн Ирвэсүүд баг 91:48-аар МҮИС-ийг хожиж хүрэл медалийн эзэд болов.

Мөн V их наадмын эрэгтэй аваргын төлөөх тоглолтонд МУИС ИЗОУИС-ийн Бүргэдүүд багийг 95:78-аар хожиж аваргын алтан медалийн эздээр тодорлоо. Эрэгтэй сагсан бөмбөгчдийн хүрэл медалийн төлөөх тоглолтод Отгонтэнгэр их сургуулийн Шилүүснүүд баг Мон-Алтиус БТДС-ийн Арслангууд багийг 66:62-оор хожиж Монголын оюутны спортын V их наадмын хүрэл медаль хүртсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.95.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.