Академич Цэрэнсодном: Үг бүрийн араас дүрэм заавал дагах учир байхгүй толиор зохицуулах ёстой
Үйл явдал
/
2020-11-09

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулаад өнөөдөр \2020.11.08\ Шинжлэх ухааны академи Хэл шинжлэлийн хүрээлэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт үе үеийн шинжлэх ухааны ажилчид, эрдэмтэн доктор, оюутан залуус оролцож санаа бодлоо солилцсон юм. Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Далантайн Цэрэнсодномын яриаг та бүхэндээ онцлон хүргэе.

...Үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг байгууллагуудын гадна хаягжилт монгол хэл бичгээрээ зөв бичсэн байх ёстой. Монгол хэлний тухай хуульд тодорхой асуудлуудыг дурдаад  оруулчихсан хэрэгжилтүүд нь анхаарал татаж байна. Аль ч засаг гарсан аль ч эрх мэдэлтэн энэ бүхнийг анхаардаггүй.  Хятадууд тамхины хэрэглээ их өндөртэй тэр нь над мэт тамхи татдаггүй хүнд их төвөгтэй байдаг байлаа. Гэтэл нэг өдөр очтол тамхи барьж харагдах хүн байхгүй.  Та нар нөгөө тамхиа  яагаав гэж асуутал нэг оюутан маань манайд тамхины тухай хууль гарсан манай хууль үсний ширхэгээс нарийн шүү гэж хэлсэн. Тэр үнэн шүү.Хууль бол ингэж мөрдөгдөж, ингэж дагах ёстой юм байна. Бид холоос хайх хэрэггүй ийм ойрын жишээ байна. Та нар маань”Хос бичигтэн” болохын тулд Монгол хэлний мэдлэгтэй, эх зохиох чадвартай боловсон хүчин хэр байна гэж зарим нь бодож байж болно. Манай утга зохиолын хүрээлэн, МУИС,  МУБИС, Хүмүүн бичигтэн зэргээс бэлтгэсэн гаагүй хүмүүс бий.  Чоймоо профессорын бичвэр, эх бичиг судлалын нэлээн хэдэн гаагүй  хүүхдүүд бас гарсан. Үүнээс манай хүрээлэнд ч байна. Эдгээр хүмүүсийг дэмнээд өгвөл бидэнд Монгол бичгийн эх зохиох боловсруулахад саад учрахгүй. Хуучин Цэвэлмаа эд нар ярьдаг байсан дээрхэн үед бичгийн чадвартай хүн муутай байх үед эх зохиогч гэдэг орон тоо байсан. Энийг одоо ашиглаж болно гэж бодоод байна. Ялангуяа зарим зүйлд яаах аргагүй шаардлагатай. Жишээлбэл дээр үед гадаад явдлын яамнаас хүрээлэнд бичиг ирсэн. Түүнд жуух бичиг, хүндэт өргөмжлөл, дипломат алба дээр хэлний найруулгын түвшинг ялгааг гаргах шаардлагатай байна яаавал зохимжтой вэ?  гэсэн юм. Тухайн үед бид хариу өгч байсан яаах аргагүй онцгой бичиг байдаг. Энэ зүйлийг эрх биш бид төрийн төвшинд төрийн албан бичгийг үндэсний монгол бичгээрээ явуулж буй баримт гэж үзсэн. Түүн дээр бид тус болох учиртай. Ингэж байж бидний ажил төрлийн холбоо хэлхээ ойртох учиртай. Эцэст нь би эх хэлнийхээ манаанд зогсож буй хүрээлэнгийнхэн маань Монгол хэлний хуулийн хэрэгжилтэнд хэрхэн хандаж буй талаар хэдэн зүйл хэлье.

Монгол хэлний хуульд манай хүрээлэнгийн хувьд чамалхааргүй их эрх мэдэл өгсөн. Харин бид олгосон эрх мэдлийг сайн ашиглаж чадахгүй байна уу даа гэж бодогдож байгаа. Энийг та бүхэн өөрсдөө тунгааж үзээрэй. Би хүрээлэнгийн үйл хэрэгт оролцоод байдаггүй. Юу хийж байгааг нь би сайн мэдэхгүй байж болно шүү.    

Монгол хэлний тухай хуулийн долоодугаар бүлэг бол үндсэндээ манай хүрээлэнд зориулсан бүлэг юм. Эрх бүхий судалгааны байгууллага буюу манай хүрээлэнд хаяглагдсан долоон зүйлийн заалт байна. Үүнийг бид хэр хэрэгжүүлж чадаж байна уу? Монгол хэлний зөв бичих дүрэм дээр сонгодог монгол бичгээс гадна кирилл үсгийн хувьд олон түмний дунд эргэлзээтэй зөрүүтэй ойлголтууд гараад байна. Зарим нь учрыг нь сайн ойлгоогүй бурууг нь бидэн лүү чихэж байгаа  явдал байна. Үүн дээр оновчтой зохистой хариултыг өгч байх учиртай. Бидний “шавьж” гэж зөв бичдэг байсан үгийг “шавж” болгож буруу бичдэг боллоо гээд л. Аль нь зөв алин буруу юм гээд олон түмэн төөрөөд байна. Энэ бол тун амархан үг болгоны араас дүрэм явах учир байхгүй толиор зохицуулдаг. Үүнийг хүмүүст тодорхой хэлж гомдлыг нь барагдуулах хэрэгтэй. Би түрүүн хаягийн алдааны талаар ярьсан. Энэ алдаануудад нүд дасчихлаа. Алдаагүй бол муухай шүү дээ гэж бараг хэлдэг болох гээд байна. Тийм учраас эх хэлний манаанд зогсож байгаа та бүхэн  үүнийг хэлж өөрсдийгөө таниулж мэдүүлж байх хэрэгтэй. Та бүхэн энэ чиглэлээр яаж ажиллаж байгаа цаашдаа яаж ажиллах талаар өөрсдөө сайн мэдэж буй биз ээ” хэмээн Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн индэр дээрээс утга зохиолын тугийг барьж буй ШУА-ын гавьяат зүтгэлтэн академич Далантайн Цэрэнсодном гуай хэлсэн юм.

  • Монгол улсын Гавьяат жүжигчин Б.Базаррагчаа гуайн яриснаар монгол хэлний дүрмийг эрдэмтэд өөрсдөө засаад засах бүрдээ мөнгө авдаг гэсэн яриа сошиалд их газар аваад байсан Академич маань үүнд хариулт өглөө.

Монголчууд маш их хартай болсон юм байна.  Айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг. 1990  оноос хойш Дамдинсүрэн багшийн дүрэм огт өөрчлөгдөөгүй. Дамдинсүрэн багш Осор нарын өөрсдөө хийсэн зөв бичих дүрмийн ном байгаа. Ер нь бол монгол бичгийн зөв бичих дүрэмд Шагж гуайн толийг барьдаг.Түүний адилаар Шинэ үсгийн зөв бичих дүрмийн толины хувьд бол Дамдинсүрэн багш, Осор нарын толийг дагадаг.Түүнд биччихсэн үгийг өөрчилжээ гээд байгаа. Тэр бол нэг ёсондоо гүжирдүүлж буй хэрэг. Тэгэхээр ийм зүйлсийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Дүрэм болгон үг болгоны араас дагаж ёсгүй. Тийм бололцоо ч байхгүй. Аль ч улсад зөв бичгийн дүрмийг мөрдөж явдаг. Хэн байсан ч тэгж дагадаг алтан дүрэмтэй. 20000, 30000 үгнээс нэг үг  тольд байхгүй байж болно. Тэр тохиолдолд ШУ-ны эрх бүхий байгууллагаас нь гаргасан тайлбар толийг дагаад бич гэж би зөвлөдөг. Ийм учраас энэ тийм ноцтой төвөгтэй томоохон ажил биш бас саяны тэр улсуудын золбин яриа бол гүтгэлэгийн чанартай яриа байна.

 

Шинжлэх ухааны ажилчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уг нээлттэй хаалганы үйл ажиллагаанд  дэлгэгдсэн ном зохиолуудааста

бүхэндээ хүргэе.

Уг үйл ажиллагаанд олон эрдэмтэд судлаачид ирсэн ба нээлттэй хаалганы өдөрлөгийг зорин ирсэн хүн бүхэнд хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтдийн ном зохиолыг 50 хувь хямдруулан  авах боломжийг олгожээ. Хэл соёл бол үндэсний хамгийн том баялаг. Бидний баялагийг сахин хамгаалж буй хэл шинжлэлийн хүрээлэнгийн хамт олондоо шинжлэх ухааны ажилчдын өдрийн  мэндийг хүргэе. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.215.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.