Төрийн албаны шалгалтад 100 оноо авсан Б.Адъяа Нийгмийн ухааны ЭЕШ-д 800  оноо авч байжээ
Үйл явдал
/
2020-11-10
2020 оны 11-р сарын 03-аас эхлээд Улс орон даяар Төрийн албаны шалгалт эхлээд өнөөдрийг хүртэл үргэлжилж буй билээ. Ковид19 цар тахлаас үүдэлтэйгээр хойшлогдоод байсан. Уг шалгалтад нийт 16000 гаруй иргэд бүртгүүлсэн. Энэ жил Төрийн албаны шалгалтын түүхэнд анх удаа 100хувийн гүйцэтгэлтэй оролцогч гарсан билээ. Та бүхэндээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Б.Адъяа-тай хийсэн ярилцлагийг хүргэж байна.

Аливаад анхдагч болох 100 хувийн гүйцэтгэл үзүүлнэ гэдэг сайхан зүйл. Ойрын өдрүүдийн сэтгэгдлээсээ хуваалцаач :

Ерөнхийдөө 100 авна гэсэн бодол байгаагүй. Тэнцэнэ л гэсэн хүсэлтэй орсон. 100 авсандаа маш их баярлаж байгаа. Гэрийхэн маань болоод ээж маань маш их баярласан.

Хэрхэн бэлдсэн туршлагаасаа хуваалцаач. Өөрийгөө 100 авна гэж бодож байгаагүй гэж үү?

Үгүй. Ерөөсөө 100 авна гэсэн бодол байгаагүй. Тэнцэх хэмжээнд очиж бэлдэн  гэж бодсон. Ерөнхийдөө төрийн алба хариуцлагатай нэр хүндтэй алба учраас тэрнийхээ хэмжээгээр маш сайн бэлдэж орно гэж бодсон. Сарын өмнөөс эхэлж бэлдсэн. Төрийн албаны сайт дээр цахим номоо харж, мэдэхгүй чадахгүй нь юу байхнуу гэж хараад хуулийн асуултуудыг түлхүү бэлдэж эхэлсэн. Учир нь үндсэн хуулиас цааш хуулиудыг нарийн мэдэхгүй байсан. Legalinfo.mn орж хуулиудаа  татаж аваад нэг бүрчлэн уншиж бэлдсэн.

Арван жил болоод их сургуульд байхдаа хэр сурдаг хүүхэд байсан бэ?

Арван жилдээ сургуулийнхаа шилдэг сурагч болж төгсөж байсан. Дундговь аймгийн уугуул төгсөх жилдээ Сайнцагаан сумын Хоёрдугаар арван жилийн сургуулийг төгсөж байсан. Наймдугаар анги хүртэл  Эрдэнэдалай сумандаа сурч байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтад  Англи хэл 769 нийгмийн тухай мэдлэг  800 оноо авч байсан. 2013 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг Олон улсын харилцаа- Эдийн засгийн чиглэлээр төгссөн.

Сургуулиа төгссөнөөсөө хойш ямар ажил эрхэлж байна вэ?

Сургуулиа төгссөнийхөө дараа  охиноо төрүүлсэн. Одоо 2 охины ээж болсон, их сургуулиа төгсөөд л хүүхдүүдээ хараад эхэлсэн . 2018 онд Говь-д худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан.

Фэйсбүүк дээр явж байгаа постуудыг үзсэн үү? Хүмүүс  өөрийг чинь их дэмжиж байна шалгалтаа өндөр гүйцэтгэлтэй өгсөн ийм хүмүүсийг  төрийн албанд очоосой гэж хүсэж байна гэж байсан шүү дээ.

Тийм байсан. Хүмүүс ингэж хүлээж авч байгаад маш их баяртай байна. Хүмүүсээс туршлагаасаа хуваалцаач маргааш ийм шалгалтай, дараа жил би шалгалт өгнө гэх мэтээр холбогдож байна. Тэр болгонд нь өөрийнхөө чадах хэмжээгээр хариулаад явж байна. Хүмүүс анхдагч болж буй нь сайхан байна гээд дэмжээд  эерэг сэтгэгдэл өгч байгаад маш их баяртай байгаа. Шалгалтанд орохоосоо өмнө бас харж байсан Дундговьд зарлагдсан ажлын байр бол байхгүй байгаа. Гэхдээ бас сайн мэдээлэлгүй байна.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Болдын Адъяа хэмээх бүсгүйтэй бид ярилцлаа.

Аливаа зүйлийг тултал нь гүйцэтгэдэг гүйцэтгэлийг Б.Адъяа-гаас бид бүхэн үлгэрлэн харж болох юм. Цаашдын ажил амьдрал бүх зүйлсэд нь бялхам сайхан амжилтыг хүсэе. Хүний хөдөлмөр хичээл зүтгэл өөрийг нь бүтээдэг. Өөрийгөө бүтээж яваа хөдөлмөрч бүсгүй удахгүй төрийн албан хаагч болох биз ээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.171.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.