13 настай хүүхэд гарцан дээр дайруулж амь насаа алдлаа
Б.Баабар
Үйл явдал
/
2020-11-10
СХД-ийн 28 дугаар хороо Баянхошууны замд 2020.11.10-ны өдөр 7:20 цагийн орчимд Toyota prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насын хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. 

Улсын хэмжээнд 2020 оны эхний 10н сарын байдлаар 509 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн бол, 59 хүүхэд амиа алджээ. Харин нийслэлд 305 хүүхэд зам тээврийн ослоор бэртэж гэмтсэн бол, 5 хүүхэд амь насаа алдсан байна. 

 

 

Жолооч та явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.10.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.