Ковид тараасан иргэн Д ТОГЛОЛТ ҮЗЭЖ, дугуй засварын газар болон нийтийн тээврээр ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ
Үйл явдал
/
2020-11-11

Коронавирусынг халдвар илэрсэн тир машины жолооч Б.Д нь 29 настай. 2020.10.16-2020.11.06-ны өдрийн хооронд Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд тус сувилалд хорио цээр, хамгаалалтын журам зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр тус сувилалд байсан бүх иргэнийг өнгөрсөн шөнө ХӨСҮТ-д шилжүүлэн тусгаарлаж, шинжилгээ авсан байна.

Тухайн иргэн тусгаарлалтаас гарснаасаа хойш нийтийн тээвэр болон таксигаар хэд хэдэн удаа үйлчлүүлсэн. Мөн UB паласт болсон “Хархан нүдэн” тоглолт үзсэн. Мөн автомашиныхаа дугуйг засуулахаар засварын газраар үйлчлүүлсэн байна.

Одоогоор түүний тусгаарлатаас гарсан дөрөв хоног дахь маршрутыг тогтоон, нэгдүгээр хавьтал болсон нийт 16 иргэнийг шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.38.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.