УОК: Тухайн маршрутад буй газруудаар явсан иргэд аюулгүй байдлын үүднээс шинжилгээ өгсөн нь дээр
Үйл явдал
/
2020-11-11

  УОК-ын хуралдаан шууд явагдаж байна. Та бүхэндээ жолооч "Д"-ийн талаар товч мэдээллийг хүргэе.

Жолооч эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.  Хүүхдүүд нь нэг болон дөрвөн настай.Хашаанд нь хамт аав ээж нь байдаг . Иргэн “Д” нь хэзээ хэнээс халдвар авсан болохыг тогтоохоор ажиллаж байна. Тусгаарлах байрнаас гарсны дараа байнгын тандалт хийдэг. Энэ дагуу шинжилгээ авахад эерэг гарсан.  Тухайн халдвар тээгчийн явсан ерөнхий зураглал гарсан. Бид өнгөрсөн шөнө явсан чиглэл дээр ажиллаж  шууд хавьтлуудыг бүгдийг нь тогтоосон. Шууд хавьтал,ойрын хавьтал, дам хавьтал гэхээр нэлээн олон тоо гарна. Тухайн маршрут дээр байгаа газруудаар явсан хүмүүс аюулгүй байдлын үүднээс шинжилгээ өгсөн нь дээр байх.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.