Дуучин Д.Дэлгэрнямбуу гэр бүлийн 11 хүний хамтаар ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна.
Үйл явдал
/
2020-11-11

Алтанбулаг боомтоор орж ирээд 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн машины жолооч эхнэрийн хамт коронавирусын шинжилгээний хариу нь эерэг гарсан билээ.  Одоо тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бөгөөд шууд хавьтлын 24 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна. Албаныхан коронавирусын халдвар авсан иргэний маршрутыг гаргахад тусгаарлалтнаас гараад хоёрдох хоног дээрээ УБ паласт Д.Дэлгэрнямбуугийн анхны бие даасан тоглолт болох “Хархан нүдэн” тоглолтыг  эхнэр дүүгийн хамт үзсэн байна. Иргэн “Д”-гийн дүү нь МУБИС-д суралцдаг оюутан юм. Иргэн “Д” нь эхнэрийнхээ хамтаар дуучин Д.Дэлгэрнямбуутай хамт зургаа авхуулсан байна. Тийм учраас дуучинг гэр бүлийнхэн 11 хүний хамтаар ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа юм.  Түүнд Увс аймгийн Тэс сумаас тоглолтонд зорьж ирсэн дөрвөн хүүхэд, долоон том хүн байгаа. Тэрээр “Энхсаран” сувилал  тусгаарлалтын дэглэм зөрчсөн бөгөөд нэг өрөөнд гурван хүн тусгаарлагдаж байснаас үүдэж сүүлд нэмэгдэж орж ирсэн иргэнээс халдвар авсан байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.