Иргэд өөрийгөө хянах зорилгоор COVID-19 илрүүлэх шинжилгээ өгөхөд үнэ төлбөргүй
Үйл явдал
/
2020-11-11

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ:

Өөрийгөө хянах зорилгоор COVID-19 вирус илрүүлэх шинжилгээ өгөхөд төлбөр авахгүй. Харин гадаад улс руу явж байгаа иргэд төлбөртэй шинжилгээ өгч, тамга тэмдэгтэй бичиг авч байгаа хэмээв.

Иргэд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт болон хойд, урд хаалган дээр яг одоо барьж байгаа сорьц авдаг явуулын кабинд очоод шинжилгээ өгч болох юм байна.

- Халдвар авсан сувилагчийн хувьд 31 настай, эмч 27 настай залуу хүмүүс. Аль алиных биеийн байдал нь сайн байгаа. Хамт олон эмч нар иргэд сайхан үг хэлж, урам өгч байгаа учраас эмчилгээ үр дүнтэй байгаа.

-Хавьтлыг тогтоох үйл ажиллагааны хувьд:

Хяналтын шинжилгээний хариу гарсны дараа цагдаа, тагнуулын байгууллага маш шуурхай хаягийг тогтоож, тухайн айлд гэрээсээ гарахгүй байх мэдэгдлийг хүргэсэн. Бид зориулалтын хувцас, тоног төхөөрөмжтэй багаа явуулж аваад, хавьтлуудыг тогтоох ажил шөнөжин үргэлжиллээ. Энэ ажил цаашдаа ч үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.187.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.