Дээд шүүх М.Энхсайханд оноосон 4,6 жилийн ЯЛЫГ хөнгөрүүлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-11-11

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан М.Энхсайханд хорлон сүйтгэх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр 2020 оны тавдугаар сард 4.6 жилийн хорих ял оноосон. М.Энхсайхан долдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.Тэгвэл Улсын Дээд шүүх өнөөдөр /2020.11.11/ М.Энхсайханд холбогдох хэргийг хэлэлцсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Энхсайханд оногдуулсан 4.6 жилийн хорих ялыг зургаан сараар бууруулж бусад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.189.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.