Covid-19 -тай иргэн Д-ийн нэгдүгээр хавьтагч ХАДАМ ЭЭЖ болон МУБИС-д оюутан дүүгээс нь ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-11-11

Энэ сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдсан. 

Тухайн иргэдтэй ойрын хавьталд орсон 24 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бөгөөд 14 цагийн үед шинжилгээний хариу гарах талаар УОК-оос мэдээлсэн.  Тэгвэл халдвартай жолооч Д-гийн хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрчээ. 

Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүрэгт эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хашаанд нь хадмууд болон хамаатнууд нь мөн хамт амьдардаг аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.241.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.