Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 406 болоод байна. Иймээс ард иргэд өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс ХӨСҮТ, УОК, ЭМЯ-наас өгч буй зөвлөгөө зөвлөмжийг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй болохыг ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Мөн тэрбээр "Эрсдэлтэй энэ цаг үед дараах зөвлөгөөг ард иргэд дагахыг хүсье. Үүнд
- Амны хаалтаа гадаад, дотоод орчинд зайлшгүй зүүх шаардлагатай
- Гараа сайтар савандаж угаах
- Гар халдваргүйжүүлэх уусмал биедээ байнга авч явах
- Гэр орондоо өөрт буй боломжит ариутгалын бодисоор цэвэрлэгээ хийх
- Хоорондоо цахим буюу утсаар харьцах
- Үйлчилгээний газраар орохдоо хүн хоорондын зайг зайлшгүй барих
- Олон нийтийн газраар явахгүй байх
Бид бүхэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хавьтлуудын тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Холбогдох мэдээ мэдээллийг тухай бүр танилцуулна" гэлээ.
Зөвлөгөө авах утас: 119, 100, 8008, 6829
Сэтгэлзүйн зөвлөгөө авах утас: 1800 2000
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.184.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13