Тусгаарлалтад байх ёстой Б,О гэх хүмүүс одоо хаана явна вэ?
Үйл явдал
/
2020-11-13

Дотоод дахь коронавирусын халдварын тохиолдлыг анх бүртгүүлсэн хэмээгдэж буй ачааны тээврийн автомашины жолооч Д тэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол Улсад орж ирэн арван нэгдүгээр сарын 6-ны өдөр 21 хоногийн тусгаарлалт нь дуусаж сувиллаас гарсан ч дөрөв хоногийн дараа коронавирусны халдвар илэрч эхнэрийн хамт ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Түүний нэг дүгээр хавьтал болох гэр бүл /аав, ээж, эхнэр, хүү, дүү/ ажлын хамт олон, найз нөхөд нь ХӨҮТд эмчлүүлж байгаа. Гэтэл дүү гэх Э нь МУБИС-ын “Математик, байгалийн ухааны сургууль” д сурдаг бөгөөд түүний ангийн хамт олон болон номын санд байсан хүүхдүүдийг МУБИС-ийн.оюутны 2-р дотуур байранд тусгаарлажээ. Гэтэл коронавирус туссан байж болзошгүй гэх эдгээр оюутнуудын дунд Б,О гэх удирдах албаны хүмүүс байсан. Эх сурвалжийн хэлснээр эрх мэдлээ ашиглаж Б,О гэх дарга тусгаарлагдана гэх сургаар зугтсан. Одоогоор тэрээр ажлаа хийгээд явж байгаа нь нийгэм болоод ард иргэдийг эрсдэлд оруулж байгаад эмзэглэж байна хэмээн ярилаа. Тусгаарлагдах ёстой хүмүүс УОК-ийн шийдвэрийг дагаж дүрэм журмаа баримталж байхад дарга гэх тодотголтой хүмүүс ийнхүү зугтаж яваа нь харамсалтай .Энэ  талаарх сурвалжлагыг хүргэх болно.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.