Уг асуудлаар иргэдээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол ирүүлсний дагуу, шуурхай арга хэмжээ авч тухайн өдрийн өглөөний 7 цагаас эхлэн 17-н зах, худалдааны төвүүдэд хяналт, шалгалтын ажил хийлээ. Тус хяналт, шалгалтаар “Хүчит шонхор” ХХК, “Таван-Эрдэнэ” зах нь Нийслэл болон орон нутгийн хэмжээнд гамшгийн хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байхад махны үнэ хөөрөгдүүлж, иргэдийг хохироож, үймээн үүсгэсэн нь тогтоогдсон юм.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дах хэсэгт үндэслэж тус бүр 20 сая төгрөгөөр торгожээ. Тус шийтгэлийн хуудсыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Хүчит шонхор” ХХК болон “Таван-Эрдэнэ” захын эрх бүхий албан тушаалтнуудад танилцууллаа. Хэдий ийм боловч тухайн торгууль хэвээр байх бөгөөд цаашид ч энэ мэт иргэдийн дунд үймээн дэгдээж, хэрэглэгчдэд хохирол учруулсан иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хуулийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хатуу арга хэмжээ авна гэдгийг дахин анхааруулж байна.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13