5,000 гаруй цагдаа, дотоодын алба хаагчид 24 цагийн үүрэг гүйцэтгэж байна
Үйл явдал
/
2020-11-13

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хяналтад байгаа 42 тусгаарлах байр, хяналтын 192 цэг, явган эргүүлийн 1,100 чиглэлд, машинт эргүүлийн 107 чиглэлд, Цагдаа, дотоодын цэрэг, ДХИС сонсогчид нийт 5,000 гаруй алба хаагч 24 цагийн үүрэг ийнхүү гүйцэтгэж байна.

Хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх;

-Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон бүсэд орох, гарах тээврийн хэрэгсэл, хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах;
-Тусгаарлах байруудад хяналт тавих
-Үүссэн нөхцөл байдлын талаар ташаа мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэх үйлдлийг таслан зогсоох, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирах зэрэг гэмт үйлдэл гаргасан иргэдийг хуулийн хүрээнд шалгаж хариуцлага тооцох;
-Ард иргэдэд шаардлага тавьж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэх чиглэлээр ажиллаж байна.
-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хяналтад байгаа 42 тусгаарлах байр, хяналтын 192 цэг, явган эргүүлийн 1,100 чиглэлд, машинт эргүүлийн 107 чиглэлд, Цагдаа, дотоодын цэрэг, ДХИС сонсогчид нийт 5,000 гаруй алба хаагч 24 цагийн үүрэг ийнхүү гүйцэтгэж байна. Эх орныхоо төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдынхаа талаарх сэтгэгдлийг ард иргэдээс асуулаа.
 
-Иргэн Ж. Батцэцэг: "Эдгээр албан хаагчдынхаа хичээл зүтгэл,урмыг бодож бүгд гэртээ байцгаагаарай.Бидэнтэй л адилхан ээж аав,эхнэр хүүхэдтэй л хүмүүс шүү дээ. Энхийн манаанд нүд цавчилгүй зогсож байгаа УОК,эмнэлгийн нийт ажилтан албан хаагчид,цэрэг цагдаа онцгойгийнхон гээд бүгдэд нь маш их талархаж байна.Та бүгд маань Бүгд эрүүл энх байгаарай"
-Иргэн Х.Уртнасан Үнэхээр мундаг байна. Бидний төлөө зүтгэж байгаа цагдаа, эмч нарын маань гарт та бидний амь нас байгаа шүү д ээ. Тиймээс бидний төлөө зүтгэж байгаа нийт албан хаагчиддаа талархаж байгаагаа дахин дахин илэрхийлмээр байна..
-Жолооч Ө. Буянжаргал : Бид шаардаж байгаа бүх дүрэм журмыг ягштал биелүүлж албан хаагчидынхаа ажлыг хөндрүүлэхгүй дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй байна. Биднээс бүх зүйл шалтгаалах учраас бид дор бүрнээ л хичээх хэрэгтэй. Бид чаднаа. Бид хамтдаа тэмцэж ард нь гарч чадна" хэмээн илэрхийллээ
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.