Халдварын ГОЛОМТОД ажиллаж байсан ХОЁР ЭМЧЭЭС Covid-19 илэрчээ
Үйл явдал
/
2020-11-13

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Энэхүү мэдээллийн үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Covid-19 -ын халдвар зургаан хүнээс шинээр илэрч, нийт тохиолдол улсын хэмжээнд 412 тохиолдол бүртгэгдсэн" гэлээ. Халдвар илэрсэн зургаан хүнээс хоёр нь голомтын бүсэд ажиллаж байсан эмч нар юм. Цагийн байдал хүндэрч, эрсдэл өндөр болсон тул дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байгаагаа албаныхан онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.