ЭМЯ: Хурдан хугацаанд мууддаг хүнс нөөцөлснөөс үүдэж хордох, ходоод гэдэс хямрах, гүйлгэж суулгах эмгэгүүд ойрын өдрүүдэд нэмэгдэж байна.
Үйл явдал
/
2020-11-14

2020 оны Арваннэгдүгээр сарын 14ны өдрийн Эрүүл мэндийн яамны ээлжит мэдэгдлийг та бүхэндээ хүргэж байна.

Эрүүл мэндийн яам:

Ковид-19 дэлхийн 219 улсад тархаж  52.4 сая хүн халдвар авч 162 сая хүн эндсэн үзүүлэлттэй байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 600 гаруй мянган хүн бүртгэгдсэн. Коронавирус гарснаас хойш хамгийн олон хүн халдвар авсан тохиолдол болж байна. 9000 гаруй хүн эндсэн байна. Эдгээр тоо баримтнаас харахад Коронавирус дэлхий дахинд ямар хурдацтай тархаж буйг харуулж байна. Манай орны хувьд 416 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Дэлхий дахинд хамгийн өндөр халдварыг АНУ эзэлж байна. Нэг өдөрт 200.000 хүн халдвар авсан нь сүүлийн гурван сарын хугацаанд энэ оронд гарсан хамгийн өндөр өвчлөлтэй өдөр болсон. Одоогийн байдлаар Монгол улсад 450 гаруй эмч мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж Коронавирустэй тэмцэж байна.

Хатуу хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хүнсээ нөөцлөх түүнээс болж  хурдан хугацаанд мууддаг хүнс нөөцөлж  хадгалалтын горим алдагдсанаас үүдэж өөрсдөө хордох ходоод гэдэс хямрах, гүйлгэж суулгах эмгэгүүд ойрын  хоногт бүртгэгдэж эхэллээ. Тиймээс иргэд амархан мууддагхоолны хүнсийг зөв хэрэглэх дэглэмийг сайн сахих хэрэгтэй. Эхний ээлжиндшарсөан хуурсан, хүйтэн түргэн хоолноос альболох татгалзах хэрэгтэй, давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх, мөн хүүхдээ болон өөртөө чихрийн агууламж багатай бүтээгдэхүүн хэрэглэх аль болохоор халуун шөлтэй хоол идэх хэрэгтэй. Мөн өдөрт наймаас арван удаа халуун шингэн чацаргана хунчир брагшун зэрэг өөрийн оронд байдаг бэлэн бүтээгдэхүүн хэрэглэх нь үр дүнтэй. Гэртээ байх хугацаандаа Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж мэдээллийг уншиж танилцахыг та бүхнээсээ хүсэж байна.

119 тоот утас гуравдугаар сараас эхлээд коронавирус нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч үнэ төлбөргүй ажилладаг. Монгол иргэдээс гадна гадаад улсаас холбогдож маш их мэдээлэл авдаг. Ялангуяа урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж зөвлөгөө авдаг .

Халдвар өвчин судлалын төв

2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд  нийт 820 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ буюу 2020 оны 11-р сарын 2-нд  Өмнөд Судан улсаас ирсэн иргэдийн давтан шинжилгээ тусгайлах байранд ажиллаж буй гурван хүний шинжилгээ , тандалтын зорилгоор хийгдсэн 22 хүний шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ, Батланхамгаалахын  84 албан хаагч, ХӨСҮТ-н 45 эмч ажилтны шинжилгээнд коронавирус илрээгүй. Халдвартөвчин судлалын төвийн тусгаарлалтанд буй хоёр ажилтны шинжилгээнд коронавирус илэрсэн. Кластар шинжилгээ батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 140 хүний давтан шинжилгээнд коронавирусын нэг тохиолдол илэрсэн.Энэ нь жолоочийн дөрвөн настай хүүхэд юм. Хоёрдогч хавьтал 2777 хүнийг  илрүүлж  646 хүний шинжилгээний хариу гарсан  бүгдэд нь илрээгүй. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.

Жолоочийн дөрвөн настай хүүгийн цэцэрлэгийн  хүүхдүүд болох ойрын хавьтлын 150 хүнийг тусгаарлаад байна. Ахиад асуумж судалгаа авахаар нэмэгдэж болно.

Нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдвар долоо, Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн халдвар гурав нийт арван халдвар дотооддоо гарсан. Халдварт өвчин судлалын эмч ажилчид нийт долоон хүн өвчилсан байна. Бусаднь агаарын тээвэр татан авалтаас ирсэн тохиолдлууд байна.

Мэргэжлийн хяналт: Г.Сугарбат

Аймаг орон нутгийн удирдлагууд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тааруулан хяналттай ажиллаж ариутгал халдваргүйжилтийг  хийх хэрэгтэй . Бид торгон шийтгэх бус зөвлөн туслах баримжаатайгаар ажиллааж байна. Цахилгаан станц болон холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Махны худалдаа эрхлэж буй захууд дээр иргэдийн хэт төвлөрөл үүсэж дэглэм сахиулахад төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Өнөөдөр махны нөөцийг хяналтанд авсан учраас эрэлт багасах халдвар хамгаалалтаа сахина гэж найдаж байна.

Ер нь халдваргүйжүүлэлт ариутгалыг  тусгай зөвшөөрөл  бүхий аж ахуй нэгж  байгууллагууд хийж гүйцэтгэдэг. Энэ хийж буй үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын компани хяналт шалгалт тавьж  ажилладаг. Өчигдрийн байдлаар 24 цагийн мэдээгээр Улсын хэмжээнд 1310 объектэд, 1200000 м2 талбайд ариутгал халдваргүйжилтийг хийсэн. Тодруулбал Дархан хотод хавьтал бүхий иргэний орсон дөрвөн газраар халдваргүйжүүлэлтийг эцсийн байдлаар  хийж гүйцэтгэж байгаа. Голомт болон хавьтал бүхий хүний дамжин явсан газруудын ариутгалыг Зоонозын өвчин судлалын төв хийнэ. Гудамж талбай аймаг орон нийтэд хийж ариутгалыг тусгай зеөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллагууд хийж гүйцэтгэж байгаа үүнд хяналт тавьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.