ЭМЯ: 17:00 цагийн мэдээгээр халдварын шинэ НАЙМ-н тохиолдол бүртгэгдлээ
Үйл явдал
/
2020-11-15

Эрүүл мэндийн яамнаас 17:00 ээлжит мэдээллээ хийж байна. 

Ингэснээр гадаад орноос зөөвөрлөгдсөн тохиолдол таваар нэмэгдэж 404, ачаа тээврийн жолоочийн голомтот халдвар ес, ХӨСҮТ-ийн эмч ажилчдын дундах халдвар найм боллоо.

Өдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын тохиолдол наймаар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 424 боллоо.

Тодруулбал

  • Ачаа тээврийн жолоочийн хавьтал хоёр хүнээс
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс дөрвөн тохиолдол,
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс,
  • ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрлээ.

 

Сэлэнгийн халдвар 17:00 цагийн байдлаар нэмэгдээгүй байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.222.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.