Улсын онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал, бүх нийтийн хөл хориог сунгах асуудлыг хэлэлцэн тодорхой саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулах юм байна. Өнөөдрийн байдлаар хил дотор халдвар авсан 19 иргэн бүртгэгдээд байна. Үүнд:
- Улаанбаатарт- 9
- ХӨСҮТ-ийн эмч, сувилагч-7
- Сэлэнгэ аймгийн 3 тохиолдол
УОК-ын хуралдааны дараа 14.00 цагт Засгийн газар хуралдаж, шийдвэрээ гаргана.
Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл өнөө өглөө хуралдаж, Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлжээ.
Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах, цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай. Мөн санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажлыг гүйцэтгэж, үр дүнг харах хүртэл хүн амын хөдөлгөөнийг нээж болохгүй гэж үзсэн байна.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13