Хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Үйл явдал
/
2020-11-16

ХҮҮХДЭД ЧИГЛЭСЭН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛНЭ

 
       

       

     

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа болон холбогдох албаныхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс багийнхантай уулзлаа. Уулзалтын үеэр 2021 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярилцав.
Төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр тодорхой үр дүнгүүд гарна.
1. Ядуу эмзэг бүлгийн хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж, агаарын бохирдлын нөлөөг бууруулах
2. Хүүхдийн боловсролын үйлчилгээг сайжруулах
3. Хүүхэд хамгааллын тогтолцоог тэгш хангасан тогтолцоог бэхжүүлэх
4. Хүүхдэд чиглэсэн бодлого хөтөлбөрийг сайжруулахад чиглэсэн ажил арга хэмжээг зохион байгуулна.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд Өмнөговь аймгийн сургуулиудад "Хүүхэд хөгжлийн төв" байгуулсан, 20 өрхөд халаалт, дулаалгын багц, загвар гал тогоо эрүүл хоол үйлдвэрлэл зэрэг сайн туршлагыг хэрэгжүүлсэн. 2021 онд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж, жишиг "Үдийн хоол" хөтөлбөр, Ковид-19 цар тахлын үед хүүхдийн боловсролыг хэрхэн тасралтгүй олгох зэрэгт анхаарч ажиллана. Дэмжигч байгууллага болон аймаг орон нутгийн удирдлагын түвшинд хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалт, ажил арга хэмжээг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.4.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.