Цагдаагийн алба хаагчдад 800 мянга, сонсогчдод 420 мянган төгрөгийн тусламж олгоно
Үйл явдал
/
2020-11-16

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр: "Өчигдөр ЗГ-ын хуралдаанаар нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр алба хаагчдад тус бүр 800 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. 

Хөл хорионы дэглэмийн үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх эрсдэл бий болдог. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага уржигдрын байдлаар 49, өчигдөр 36 болсон. Ердийн үеийнхээс 60 хувь буураад байна. Энэ нь согтууруулах ундаа түүгээр үйлчлэхийг зогсоосонтой холбоотой гэж бид үзэж байна. Үүнээс гадна цахим орчинд согтууруулах ундаа борлуулах 56 тохиолдлыг таслан зогсоосон" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.125.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.