ЧД: Архив, бичиг хэргийн ажилтнуудад зориулсан сургалт боллоо
Үйл явдал
/
2020-11-19
Чингэлтэй дүүргийн Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагын удирдлага, архив бичиг хэргийн ажилтнуудад зориулсан “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн соёл” сэдэвт үзүүлэх сургалт өнөөдөр боллоо.
 
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул нар оролцож, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нээж үг хэллээ.
Сургалтад дүүргийн Засаг даргын эрхлэх хүрээний 81 байгууллагын удирдлага, Архив бичиг хэрэг хариуцсан ажилтнууд оролцож байгаа бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, ажилтнуудын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилготой зохион байгуулагдаж байна.
Мөн сургалтын үеэр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.93.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.