Л.Оюун-Эрдэнэ: Коронавирусийн халдвартай иргэний шууд болон дам хавьтлын тоо 5300 давсан
Үйл явдал
/
2020-11-16

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг хоёр долоо хоног буюу 12-р сарын 1-нийг хүртэл сунгалаа. Ийм урт хугацаагаар сунгах нь хувиараа бизнес эрхлэгчдийн эдийн засгийн байдалд хүндрэл учруулж байгааг цахим орчинд илэрхийлсээр байна. Яагаад сунгах болсыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө.

Тэрбээр, Засгийн газраас долоо хоногийн хатуу хөл хорио тогтооход зөвхөн Улаанбаатарт хоёр хүн халдвар авсан байсан. Одоо нөхцөл байдал хүндэрсэн. Сэлэнгэ аймагт мөн халдвар голомтлон гарч, дотоодын халдварын тоо 19 боллоо. Энэ хүмүүсийн шууд болон дам хавьтлын тоо 5300 давсан байна. Үүнээс 89 хувь буюу 4200 хүнийг илрүүлэн тогтоогоод байна. 

Гэвч Монгол Улс цар тахлыг хохирол багатай давж байгаа улсуудын тоонд байсаар байгаа. Хатуу хөл хорио тогтоож, халдварыг тогтоон барих нь илүү чухал байна. 

Эдийн засгийг тогтворжуулах талаар арга хэмжээ авах Сангийн сайд, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. 14 хоног сунгасан хугацаанд эдийн засгийг тогтворжуулах талаар яаж ажиллах төлөвлөгөө байгуулах үүргийг Ерөнхий сайд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өгсөн. ЗГ-ын ирэх лхагва гарагийн хуралдаанаар тодорхой шийдвэрүүд гарна гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.80.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.