Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд хүүхэд хамгааллын асуудлыг тусгана
Үйл явдал
/
2020-11-16
ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ ТУСГАНА
Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөлт” сэдэвт сургалтыг Завхан аймагт зохион байгуулж байна.

 

Сургалтыг ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Энхцолмон, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Сургалт судалгаа, мэдээллийн төвийн захирал С.Болорцэцэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Зояа, НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Батнасан нар удирдан явуулж байна.

Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга, гишүүд, Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах албад, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Боловсролын байгууллагын ажилтан, багш, сурагчдын төлөөлөл сургалтад хамрагдаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хүүхдийн асуудлыг онцгойлон авч үзэх, хүүхдийн эрх, гамшгийн үеийн хүүхэд хамгааллын талаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах  төлөвлөлтөд хүүхэд хамгааллын асуудлыг тусгах зорилготой тус сургалт энэ сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.