Нийтийн тээврийн 740 автобусыг ариутгаж, халдваргүйжүүлэв
Үйл явдал
/
2020-11-16

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Өчигдөр /2020.11.14/ нийт 410 автобус, өнөөдөр /2020.11.15/ 320 автобусанд ариутган халдваргүйжүүлжээ.   

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний Офицеруудын ордон, ТЭЦ-3, Вокзал, Зайсан, Шар хад, Мишээл экспо, Дүнжингарав, Ард кино театр, Нисэхийн эцэс, Халдвартын эцэс гэсэн 10 зогсоолд тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран уг ажлыг зохион байгуулсан юм. Энэхүү ажилд  автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллалаа. 

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.239.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.