Орхон аймаг руу хүнсний бүтээгдэхүүнийг чөлөөтэй нэвтрүүлж байна
Үйл явдал
/
2020-11-16

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн өчигдөр оройноос эхлэн Орхон аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд хөл хөдөлгөөнийг хориглосон билээ.

            Гэсэн хэдий ч хүнсний хомсдол үүсгэхгүй үүднээс бусад аймаг сум хотуудаас ирж буй, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүнийг Эрдэнэт хот руу чөлөөтэй нэвтрүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.198.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.