Хөдөө аж ахуйн сайд аймгуудтай цахимаар хуралдаж байна
Үйл явдал
/
2020-11-16
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД АЙМГУУДТАЙ ЦАХИМААР ХУРАЛДАЖ БАЙНА
 
Цахим хуралд аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын, ХОХБТХ-ийн дарга Х.Бат-Эрдэнэ аймгийн ХААГ, Мал эмнэлгийн газрын удирдлага холбогдох албан тушаалтнууд оролцож байна.
Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Дорнод аймгийн хэмжээнд нийт хяналтын суурин 52 пост, хөдөлгөөнт 21 пост ажиллаж байна. Нийт 630 гаруй төрийн албан хаагчид постын үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
Дорнод аймгийн хэмжээнд 5300 малчин өрхөд 2,6 сая толгой мал өвөлжинө. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг, сум нийтдээ 92 мянган тн өвс бэлтгэх албан даалгавартай өнөөдрийн байдлаар зарим өвс тэжээлийг сумдаас татаж амжаагүй нийтдээ 65 хувийн бэлтгэл хангалттай ажиллаж байна. Аймгийн хэмжээнд өөр бусад 13 аймгийн 297 өрх, 12 сумын нутаг дэвсгэр дээр 29300 толгой мал оторлож байна.
14 суманд шүлхий болон вакцин, тарилгын ажлыг гүйцэтгэж байгаа 2,2 сая толгой мал вакцинд хамрагдана энэ сарын 20 гэхэд уг ажлыг бүрэн дуусгана гэв.
Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан: Гол төв, суурин газрын махны нийлүүлэлт зүүн бүсээс явагдаж байгаа тийм учраас мах тээвэрлэлтийн асуудал дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өгсөн зөвшөөрлийг аймгийн Онцгой комисс дээрээ хэлэлцээд шийдвэр гаргах. Өвөлжилт хүндэрч байгаа аймгуудын дийлэнх нь Дорнод аймгаас өвс, тэжээлээ татаж байгаа учраас өвс тээвэрлэлтийн асуудал дээр жолоочоос өөр хүнгүйгээр тээврийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдэг чиглэлийг өгч байна гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.151.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.