Exclusive бренд нийгмийн хариуцлагын хүрээнд "Улстөрч агентлаг"-ийн сэтгүүлчдийг дэмжлээ
Үйл явдал
/
2020-11-16
Exclusive компанийн захирал Г.Майцэцэг танд БАЯРЛАЛАА Улстөрч агентлаг ХХК-ийн хамт олон УЛСТӨРЧ.МН-ээс

Бизнес ашигтай байх албагүй үе гэж байдгийг “Бизнесийнхэн” маань ойлгоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Дотооддоо халдвар хамгаалалтын хувцас үйлдвэрлэж буй exMed үйлдвэр “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг-ийн яриаг та бүхэндээ хүргэе.

 Үйл ажиллагаа эрхэлж буй албан байгууллагууд хаа хаанаа хичнээн ковид цар тахлын үед ч гэсэн бид эдийн засгаа бодох хэрэгтэй. Эдийн засгаа бодохын хажуугаар эрсдэлээ бодох хэрэгтэй. Цар тахлын үед буюу хатуу хөл хорионы үед ажилчид маань ажиллаж чадаагүй бүх юм маань гэнэтийн болсон учраас үнэмлэх, тодорхойлолт  авах гээд асуудлууд гарч ирсэн.  Нөөцийн хувьд бол харьцангуй гаагүй. Ямар ч байсан бид үнээ нэмэхгүй. Харин ч эсэргээрээ олон тоогоор үйлдвэрлээд хийх тусам чанар сайжирч,үнэ хасагдаж байх ёстой шүү дээ. Бид түүхий эд материалыг Монголоос авдаггүй гаднаас авдаг учраас түүхий эд нэмэгдэхгүй л бол үйлдвэрлэгчдийн зүгээс үнэ хямдруулахын төлөө ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар хэлмээр байна. Нэг удаагийн хувцас 20-25 мянга гэж байгаа тиймээс нэг удаа хэрэглээд хаяхад айл өрх, аж ахуй нэгжүүдэд эдийн засгийн хувьд асуудалтай. Тийм болохоор бид дотроо хуралдаад яавал илүү хямд үнээр гаргах боломжтой вэ гэдгээ ярилцаж байна. Энэ бол дотооддоо үйлдвэрлэж буйгийн хамгийн том давуу тал бид хэн нэгнээс хараат бус. Аюулгүйн хувцасаа бид хэнээс ч гуйхгүйгээр хийж байна, үйлдвэрлэхийн хажуугаар ажлын байр нэмэгдэж байна. Оёдол хөнгөн үйлдвэрийн салбар маневр хийхэд харьцангуй амар байдаг учраас энэ давуу талаа гаргаж харуулна. Өшөө олон ажлын байр бий болгож, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ ОХУ  руу гаргах зорилттой байна учир нь хамгийн ойрхон хамгийн эрсдэлтэй байгаа. Удахгүй экспортонд бараа бүтээгдэхүүнээ гаргахад бичиг цаасны асуудлууд цэгцэрсэн байгаа. Холын орнууд Европ, Америк руу эрэлтхэрэгцээ их байгаалдаа гэхдээ бид гаргахад тээвэрлэлтийн зардал дээр их хүндрэлтэй байна. Тиймээс хажуу хөрш болоод өөрсдийн аюулгүй байдлаа хангаж ажиллана.

Худалдаалж буй цэгүүд:

 УИД-ийн  дэргэдээс хотын төвийнхөө голоос худалдаалж байна. Түгээлтийн машин өнөөдөр эрхээ авчихвал түгээлтээ хийнэ. Үнийн хувьд нэг удаагийн хувцас 25.000 гэхдээ бид өшөө хямдруулахын төлөө ажиллана. Хямдруулахад хүчин зүйлүүд их шүү дээ. 3-6 удаа ариутгаад хэрэглэдэг хувцас нь 40.000 төгрөгөөр худалдаалж байгаа. Гадны орнуудад 25$  монголоор 80 орчим мянган төгрөг бид эх орондоо 40000 гэдэг үйлдвэрлэгчийн хувьд ингэж ажиллаж чадаж байгаадаа хамт олноороо баярлаж байна.

Би ерөнхийлөгчдөө бас баярлахыг хүсэж байна. Хамгийн анх бидэнд хувцсыг үйлдвэрлэхэд хувиасаа 5000 хувцсыг авч байсан. Тэр бүх мөнгийг бид үйлдвэрлэлд 100 хувь зориулсан. Үйлдвэрлэгч бид нарт боломжийг нь өгвөл бид өөрсдийн чадах хэмжээгээр эх орныхоо үйлдвэрлэийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг гэдгээ хэлэхийг хүсэж байна.. Тухайн үед бид нарыг үйлдвэрлдэгчидээ дэмжиж анхны 5000 ширхэгийг Монголд үйлдвэрлэсэн дээжийг худалдаж авсан маш их баярлалаа гэж Ерөнхийлөгчдөө хэлье. Таны хийсэн энэ хөрөнгө оруулалт үнэхээр өнөөдрийн цар тахлын үед боломжийг олгож, хамгийн гол нь бидний эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд таны туслалцаа их байсан гэдгийг онцолж хэлмээр байна.  Бид илүү ихээр бараа бүтээгдэхүүнээ сайжруулна илүү ихээр #exclusive брендийг таниулахын төлөө ажиллана. Цар тахалын дэглэм энэ нөхцөл байдал дэлхийд бараг ойролцоогорр хоёр жил болно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид хоёр жилийн хугацаанд хөнгөн үйлдвэрийн салбар дахиад урагшаа арав хорь алхах боломж байгаа гэдгийг салбарынхандаа хэлж уриалж байна. Бид нар хоорондоо нэгдэж ажиллах хэрэгтэй. Өнөөдөр Монголчуудямари ч зүйлийг эвнэгдэлээр давна шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр хэн өвдсөн хэн тараасан гэж хэлхээсээилүү дор бүрнээ хүн байцгаая. Өөрсдийгөө эрсдэлээс хамгаалая гэр бүлээ хамгаалая. Тэрний төлөө гэрээсээ битгий гараач ээ, гэрээсээ ажиллаач ээ гэж уриалая.

Мөн ”Лантуун дохио”-гийн  Ганжавхлан-даа талархахыг хүсэж байна. Маш зөв уриалгыг дэвшүүлээд явж байна. Дор бүрнээ бид бүхэн хүн байж, би ч гэсэн хүн байхыг хичээж байна. Хүн байхын төлөө “Лантуун дохио” ТББ хийж буй аян үйл ажиллагаанд өөрийн чадахаар тус  нэмэр болоод явж байна. Хүн бүхэн хүн байх юм бол  юу байхавдээ бид гуравхан саяуулаа шүү дээ бид дороо л босоод ирнэ. Сэтгэл зүй гэдэг бол маш чухал. Өнөөдөр бүх бизнес ашигтай байх албагүй үе гэж байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Юм болгонд ашиг бүү хар, ямар цаг үе ирсэн байгааг дор бүрнээ манай бизнесийнхэн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид нэгдэлтэй хамтын хүчээр тэвчээд тэсээд даваад  гарчихвал. Түүнээс бид өвчин зовлонд нэрвэгдээд гурван сая хүн  маань үхээд үрэгдвэл хэн бидний дээл хувцсыг худалдаж авах юм бэ? Тийм учраас ирээдүйн худалдан авагчийнхаа төлөө өнөөдөр бид чадах бүхнээрээ дэмжээд нэгдээд ажиллах хэрэгтэй. Тийм болохоор боломжоороо эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж буй та бүхэн энэ хувцасыг өмсөөд орж ирэхийг нь харах сайхан байна. Та бүхэн минь биеэ бодоорой. Чанартай хувцсыг боломжийн үнээр хийж хүргэж байна гэдэг нь ард түмэн, эрсдэлтэй орчинд ажиллаж буй албан хаагчдынхаа өмнө  бидний өгч буй хамгийн том тус дэм юм.

#Exclusive компаний хувьд өнгөрсөн гурван сараас хойш халдвар хамгаалалтын хувцсыг эх орондоо хамгийн доод үнээр үйлдвэрлэж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд эрсдэлтэй орчинд ажиллаж хэвлэл мэдээллийн ажилчдыг дэмжээд #Улстөрч.мн сайтын сэтгүүлч зураглаач хамт олонд маань хамгаалалтын хувцас хандивласан юм. Та бүхний үйл уран байх болтугай.  Үндэсний үйлдвэрлэгч Г.Майцэцэг танд талархсанаа илэрхийлье.

Улстөрч.мн

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.152.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.