Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк хэмээдэг. Монгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монгол банк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг. Тэгвэл төрийн мөнгөний бодлогыг хариуцаж буй төв банк өөрсдийн дотоод төсвийг хэрхэн зарцуулж байна вэ? гэдгийг та бүхэндээ хүргэе.
Тэрээр 2020 оны 10-р сарын шилэн дансны таван сая төгрөгнөөс дээшхи гүйлгээний зардалтай танилцав. Гэтэл сарын хугацаанд л өрхийн судалгаа, харилцагчийн судалгаа, бизнесийн гэх зэрэг түүвэр судалгаа хийхэд нийтдээ 35.866.000 төгрөг зарцуулжээ. Шилэн дансан дээрх Аравдугаар сарын 12ны өдрийн зарлага хүлээж авсан хүний нэр тодорхой бус. Хуулийн этгээд, эсвэл хувь хүн хүлээж авсан бол тухайн компани болоод эсвэл хувь хүний нэрийг шивээд оруулах хэрэгтэй. Үнэхээр шилэн данс л юм бол бид бүх мэдээллийг бүрэн бас нээлттэй байж болохгүй юм гэж үү? Шилэн дансны хөтлөлтийг бүрэн гүйцэт болоод таван саяас доошхи мөнгөний хөтлөлтийг ил болгох зайлшгүй шаардлагатай юм.
Татварын мөнгөнд хайр найргүй ханддаг төрийн дарга сайд нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн асуудал яригдаад ард түмнийг бухимдуулаад удаагүй байна. Том асуудлууддаа жижиг асуудал нь дарагддаг сенсацинаас сенсацины хооронд дамжсан нийгэмд бид амьдардаг. Сүүлдээ ч хэр баргийн асуудлыг тоохоо болиод эхэлсэн. Монгол банк ард түмний татварын мөнгөөр ажилтныхаа сургалтын төлбөрийг төлсөн баримтыг танд дэлгэж байна. Зарим хүмүүс хүлээн зөвшөөрч болох ч Төрийн мөнгөөр цалинжиж нэмээд төрийн мөнгөөр сурах нь ёс зүйд хэр нийцэх вэ? Ардын хүүхэд сургалтын төлбөрөө олохын тулд цагийн ажил хийгээд ээж ааваасаа ч мөнгө авдаггүй шүү дээ. Төрийн төв банкны ажилтан магадгүй өндөр цалинжиж л байгаа гэтэл өөрийн сурах төлбөрөө өөрөө төлж чадахгүй оюутнаас ч дор байх гэж үү? Эсвэл төрийн мөнгө тэгж илүүдээд байдаг хэрэг үү?
-
Өчигдөр 19 цаг 55 мин
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Өчигдөр 19 цаг 55 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин