Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрч, тэг зогсолт хийлээ
Үйл явдал
/
2020-11-17

Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул өнөөдөр 06:00 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд бүрэн зогсолт хийхээр болж, хөдөлгөөнийг хорилоо.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр энэ талаар "Дархан-Уул, Сэлэнгэ аймаг зорчих хөдөлгөөн нягт байдаг. Тиймээс өнгөрсөн хоногуудад халдваргүйжүүлэх арга хэмжээг хийсэн. Гурав хоногт 10 мянган хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлээ. Нийт иргэдийн 50 хувийг тандалтад оруулахад түргэвчилсэн шинжилгээгээр нэг хүний хариу эерэг гарсан тул ХӨСҮТ рүү шинжилгээ хийлгэхээр илгээсэн. Тухайн хүний ойрын хавьтал 60 гаруй хүнийг тусгаарлаж, дахин шинжилгээ хийхээр болж, бүх нийтийн тэг зогсолтыг 24 цаг хийхээр боллоо" гэлээ. 

Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ч эцсийн хариу PCR шинжилгээгээр баталгаажна. Дархан-Уул аймгийн иргэдийг бүрэн шинжилгээнд оруулахаар ажиллаж байгаа гэдгийг Ж.Энхбаяр мэдээллээ.  24 цагийн хугацаанд яаралтай арга хэмжээг авч цаашид хэрхэхийг шийдэх бөгөөд иргэдтэй холбоотой яаралтай тусламж үйлчилгаа, хүнсний хангамжийг зохион байгуулж ажиллана гэдгийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Т.Азжаргал хэллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.84.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.