Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ажиллаж байна
Үйл явдал
/
2020-11-17
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/520 дугаар тушаалын хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаагаа явуулж байна.
Эмнэлгийн төв үүдэн хэсэг, Зөвлөх поликлиник, Яаралтай тусламжийн тасгуудын үүдэнд халуун хэмжиж, амны хаалтын хэрэглээг хянан, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн гарыг халдваргүйжүүлэн ажиллаж байна.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, гараа тогтмол угааж ариутган, амны хаалтаа зүүж, онц шаардлагагүй бол ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлэхийг зөвлөе.


Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.137.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.