УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Я.СОДБААТАР ТАНАА
Үйл явдал
/
2020-11-17

Сайн байна уу, Гамшигаас хамгаалах тухай болон Иргэнээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргах тухай хууль тогтоомжийн хүрээнд Иргэнд бус айл өрх бүрийн амжиргаанд чиглэсэн оновчтой зохицуулалт бүхий арга хэмжээг агуулсан дараах 3-н саналыг үүгээр хүргүүлж байна. Эдгээр Хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүн хүчийг хэмнэх арга хэмжээ нь үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.

САНАЛ 1. Хөл хорионы хугацаанд үед иргэдийн интернэт, үүрэн холбооны утасны төлбөрийг чөлөөлөх. Үүрэн операторуудын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Засгийн газраас олгодог тул онцгой нөхцөлд Засгийн газар онцгой шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд операторууд ч дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Онлайн сургалт хичээлийг хэвийн явуулах, иргэдийн хөл хориог дэмжих зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

САНАЛ 2. Хүнсний гол хэрэглээ болох махны нийлүүлэлт, борлуулалт, махны зохиомол хомсдлоос урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, махны жижиглэнгийн үнийн зохиомол хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх, мөн түүнчлэн махны бөөний болон жижиглэнгийн сүлжээг тодорхойлох, уг сүлжээнд оролцож буй ченж гэх оролцогч нарын нэгдсэн бүртгэлийг үүсгэн зохион байгуулах. Гэнэтийн онцгой нөхцөл байдалд ямар мах, хаанаас, хэзээ, хэн нийлүүлснийг олж тогтооход маш хялбар болно. Махны үнийн хөөрөгдлийг зогсоох, үнийг хянах, махны худалдаанд татвар хураалт маш бага байгааг сайжруулах зэрэг олон талт ач холбогдол бүхий зохион байгуулалтын арга хэмжээг авах саналыг гаргаж байна.

САНАЛ 3. Өвлийн улиралд иргэдийн хөл хориог дэмжихын тулд айл өрхийн дулаан хангамжийн зардлыг хөнгөлөх тухай асуудлыг судлаж шийдвэрлэх. Тухайлбал, орон сууцны айл өрхүүдийн дулаан, цахилгааны болон гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний зардлыг цахилгааны хамтаар хөнгөлөх, чөлөөлөх тухай асуудал.

 

 

ЗӨВ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨ

ТББ Тэргүүн Г.Хонгор

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.74.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.