Ажиллахгүй АРИЛЖААНЫ БАНКУУДААС хүүхдийн МӨНГӨӨ яаж авах вэ?
Үйл явдал
/
2020-11-17

Ковидын хөл хориотой зэрэгцээд иргэдэд үүсч байгаа асуудлын нэг БАНК болоод байна. Хүүхдийн мөнгө дансанд орлоо гэсэн мэдээлэлд дэгэлзсэн олон хүн бий. Үүнтэй зэрэгцээд ОНГОЙХГҮЙ банкны КАРТГҮЙ маш олон иргэд гэр хороололд амьдарч байна. 

Ганцхан ХҮҮХДИЙН МӨНГӨ гэлтгүй ЦАЛИНГАА АВЧ чадаагүй картаа залгиулсан, хугацаа дууссан учир дахин захиалсан, гүйлгээ хийх явцад данс блоклогдсон гэх мэт шалтаануудтай иргэд 12 сарын 1-ныг хүртэл ТӨРИЙН БАНК болон бусад банк хэзээ онгойхыг чих тавин суухаас өөр аргагүйд хүрэв. Цахим банк ашигласанаар олон давуу тал байгаа ч яг энэ онцгой цаг үед ЦАХИМ БАНКНЫ сөрөг тал иргэдэд хүндрэл учруулж байгаа нь иргэд НААД ЗАХЫН хэрэглээгээ хангах боломжгүйд хүрлээ.

Чадах чинээгээрээ БАНКУУДЫН лавлах утас, интернэт банкинд хандаж байгаа боловч БАНКУУДЫН ЛАВЛАХ утас нь ачаалал ихтэй гэсэн хариулт өгч ажиллахгүй байна. Энэ талаар ХҮҮХДИЙН МӨНГӨ орж ирсэн эсэхийг лавласан иргэдийн АСУУЛТААС гадна ГОМДОЛ зэрэгцсэн сэтгэгдэл БАНКНЫ фэйж хуудсанд илгээж буйгаас харж болно

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.