Монгол улс Ковид-19 цар тахлын халдварыг дотооддоо алдсан хүндхэн өдрүүд үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд халдварын голомтыг тогтоох, тархалтын хүрээг хумих, бүх нийтээрээ халдвар хамгааллын дэг журам сахиж, сахилга баттай байх гээд олон олон хариуцлага бидний өмнө байна. Ковид бол хэлж ирээгүй, хийсч ирсэн өвчин биш юм. Харин ч 10 сарын туршид хэлж ярьсаар, хаалга тогшиж, хаяа хатавчаар шагалзсаар байсан өвчин. Гэтэл хаа хаанаа сахилга хариуцлага алдаж халдвараа дотооддоо алдчихлаа.
“Энхсаран” сувилалд хулгана гүйж, халдвар хамгааллын дэглэм алдагдаж, нийтийн шүршүүрт усанд орж, тусгаарлалт биш харин ч эрсдэлтэй бүс болчихоод байхад арга хэмжээ авсангүй. Одоо харин эдийн засаг суларвал ковидоос дутахгүй хүндрэл үүснэ гэдгийг салбарын мэргэжилтэнүүд жирийн иргэд хэлж ярьсаар байна.
Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомт дээр ажиллаж байгаа цэрэг, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байцаагчидийг халдвар хамгааллын хувцас хэрэгсэлээр бүрэн хангасан уу? Тээврийн жолоочидийг тусгаарлах байр, эмнэлгийн үйлчилгээ бэлэн үү? гээд олон асуулт хариултгүй байна. Бид стратегийн ач холбогдол бүхий Өмнөговь аймгийг цар тахалд алдвал эдийн засгийнхаа тал хувийг уналт руу түлхсэнтэй агаар нэг юм. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт хаагдаж нүүрс тээвэрлэлт болон стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн үйлдвэрлэл зогсоно. Хэдэн өдөр, хэдэн сараар зогсоно тэр хэмжээний хохирол амсаж, ядуурал даамжирч, иргэдийн орлого бууран эдийн засаг хүчтэй агшина. Ядуурал 30% орчим хувьд хэдийнээ хүрч, өрхийн орлого нь жаахан л буурахад шууд ядуу өрхийн тоонд орох айлууд өдөр ирэх тусам ихэссээр байна.
Эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулвал 10.7%-иар унаж, экспорт 38.5%, импорт 13.5%, гадаад худалдааны эргэлт 28.5%, үйлдвэрлэл 23.5%-иар буурч, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбар, агаарын тээвэр хүнд байдалд нэгэнт орчихсон байгаа. Гэтэл энэ бүхний дээр эдийн засгийн ачааг нуруундаа үүрч яваа аймаг орон нутгуудаа анхаарч явахгүй бол “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчийн үлгэр болох буй заа.
Бас нэгэн анхаарал татаж буй сэдэв. ХАА-н салбар, малчидын ахуй амьдрал. Энэ жил хэд хэдэн аймагт ган болж зуншлагагүй намартай залгаж, өвлийн хахир цагийг давж чадалгүй хотоо харлуулчихвий гэсэн айдастай малчид олон байна.
Аймгийн засаг дарга батламжлагдаагүй учир сумдын засаг дарга нар нь ч ажилдаа орж чадахгүй “гацаж” байгаа аж. Хэрэв шинэ хуучин удирдлагын зааг дээр ажлын хариуцлага алдвал энэ хохиролыг улс орныхоо эдийн засгаар төлөх болчихоод байна гэдгийг Ерөнхий сайд танд САНУУЛЪЯ. Явах хүнээр ачаа бүү татуул гэсэн мэргэн ардын үг бий...
-
Өчигдөр 19 цаг 55 мин
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Өчигдөр 19 цаг 55 мин
-
Уржигдар 20 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин