1.5 тэрбум төгрөгний үнэтэй Үндэсний циркийн хувьчлал шударга явагдсан уу?
Үйл явдал
/
2020-11-18
Цирк гэж юу вэ? Та хамгийн сүүлд хэзээ цирк үзсэн бэ?

 Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Тэгвэл нэгэн цагт өдөр алгасалгүй тоглолт хийж, зиритл дүүрэн үзэгчдийн алга ташилтаар шуугисан “Аса” цирк өнөөдөр нурсан балгас болсон нь эмгэнэлтэй. Анх Румын хөрөнгө оруулалтаар баригдаж хотын төвд сүндэрлэсэн уг барилгын зураг төслийг архитекторч Б.Шархүү гаргаж байжээ.  Нийт 2000 хүний суудалтай, Монгол гэрийн хэв загварийг шингээсэн барилгын орой хэсгийг нь цэнхэр өнгөөр хийсэн учир “Цэнхэр асар” хэмээдэг байжээ. Хожим 2007 онд сумогийн их аварга Д.Дагвадорж менежтентийн хувьчлалаар хувьдаа авсан.

Тэгвэл “Аса” циркийн хувьчлал шударга явагдсан уу, менежтентийн гэрээгээ хэр зэрэг биелүүлж байна вэ, цирк циркээрээ байж чадаж байна уу, цирк шиг цирктэй байхын тулд цаашид яах ёстой вэ гээд олон асуудал өрнөж байна. Д.Дагвадорж  аварга анх циркийг хувьд авсаныхаа дараагаар 1.5 тэрбум төгрөг өгсөн нь тухайн үедээ Монгол байгаагүй өндөр үнэ байлаа. Гэвч цирк хөгжсөнгүй. Тухайн үедээ Монголын циркийг хөгжүүлнэ, хөл дээр нь босгоно гэж л авсан. Учир нь цирк мөнгө санхүү байхгүй, мөхөл рүүгээ явж байсан нь бодит үнэн. Гэвч их аваргын амлалт удаан үргэлжилсэнгүй. Түлхүүр гардаж авсанаас хойш хоёр жил алданги, онон үйл ажиллагааг нь явуулсан болж өнөөдрийг хүртэл пс тоглоомын газар, бар, ресторан, машины эд, анги худалдаалах гэх мэт хар зах болгон ашиглаж ирсэн.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.97.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.