У.Хүрэлсүх: Цар тахлыг хяналтдаа авч чадахгүй бол ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ, зэвсэгт хүчнийг дайчилна
Үйл явдал
/
2020-11-18

Засгийн газрын сайдууд хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл ОНЦ БАЙДАЛ зарлаж болно. Ийм нөхцөл байдал руу шилжихийг үгүйсгэхгүй. Тийм учраас ард иргэд та бүхэн минь бүх нийтийн бэлэн байдлын дэглэмээ сайн сахиарай. Үндсэндээ бол УХАНЬ шиг иргэн бүрийг хорино гэсэн үг. Онц байдал гэдэг бол ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ АШИГЛАНА, ТЭГ ЗОГСОЛТ хийнэ гэсэн үг. Бурхан тэнгэр бидэнд азаар 10 сарын хугацаа олголоо. Биднийг бэлдлээ. Хүн болгонд бидний шийдвэр таалагдах албагүй. Хүний эрх зөрчигдөж ч магадгүй. Гэхдээ олон иргэнээ аврахын тулд ийм хатуу алхам хийхээс өөр аргагүй. Сэхэх үү, үхэх үү гэдгээ л сонго. Монголчуудын хамгийн сайн ВАКЦИН бол онцгой дэглэмийг сахих. Энэ бол дайн. Бид тулалдаж байна. Ерөнхийлөгч үүнд маш их санаа зовж байгаа. 12 мянган хүн цар тахлын голомтод ажиллаж байна. Хэн ч үүнээс ухрахгүй. Бид бүх хүнд мөнгө өгч чадахгүй. Аль болох боломжоо ашиглаж байна. Бид тийм баян улс биш. Гэхдээ зовлон тоочоод байх зүйл алга. Ард түмэндээ итгэж байна. Эх оронч сэтгэлээ одоо л гаргая” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.126.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.