Баянзүрх дүүргийн 4-р хорооны нэгэн иргэнээс КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
Үйл явдал
/
2020-11-18

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороон дахь дөрөвдүгээр байранд орцны жижүүрээр ажилладаг, гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг эмэгтэйгээс халдвар илэрчээ. Тухайн иргэн хэд хоногийн туршид халуурах шинж тэмдэгтэй байсан бөгөөд коронавирусын  PCR шинжилгээний хариугаар халдвар авсан нь батлагдсан.

Тэгвэл тухайн эмэгтэй сар орчмын өмнө Сэлэнгэ аймгаас ирж, тухайн дөрөвдүгээр байрны подвальд хүүхдүүдтэйгээ амьдарч байжээ.  Халдвар батлагдсан  тул тус байрны подвальд амьдарч байсан бусад иргэдийг тусгаарлах байр руу зөөвөрлөн, шинжилгээ авах ажлыг яг одоо  зохион байгуулж байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.239.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.