Самарт явсан 300 гаруй иргэн СЭЛЭНГЭ аймагт гацжээ
Үйл явдал
/
2020-11-19

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд самар түүхээр явсан Орхон аймгийн 300 гаруй иргэд гацжээ. Тэд түүсэн самраа хямд үнээр борлуулаад хүнс авсан бөгөөд одоо хоол хүнс нь дуусч тун хүнд байдалтай байгаа юм байна. Сэлэнгэ аймаг өвчний голомтот бүс учраас тэднийг энэ бүс нутгаас гаргахгүй гэсэн шийдвэр өгчээ. Байрлах байр байхгүй хуучин амбаар зуны байшинд толгой хоргодож байна гэж иргэд ярьж байна. Орхон аймгийн онцгой комиссоос Сэлэнгэ аймгийн онцгой комисст эдгээр иргэдэд байрлах байр гарган өгч хүнсний тусламж үзүүлэхийг хүссэн албан бичиг явуулсан байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.