Эрдэнэтэд хөдөлгөөнийг хязгаарлалаа
Үйл явдал
/
2020-11-19

Орхон аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж байна. Аймгийн хэмжээнд бүх нийтийн хөл хориог тогтоосон болохыг тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Орхон аймагт сүүлийн 3 хоногийн хугацаанд 1600 иргэнээс авсан COVID19 вирусын түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сэжигтэй хэд хэдэн тохиолдол гарч байгаа тул аймгийн нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахин биелүүлэхийг Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Орхон аймгий Засаг дарга С.Батжаргал "Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал манай аймагт байгаа тул бид өгөгдсөн маршрутын дагуу тандалт судалгааг хийж ажиллаж байна. 1600 орчим хүнээс түргэвчилсэн тест авч, ХӨСҮТ рүү илгээсэн. Нэлээд хэдэн сэжигтэй тохиолдол байгаа тул аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу гаргасан шийдвэрийг биелүүлж гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу заагдсан албан байгууллагаас бусад газруудыг ажиллахгүй" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.136.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.