С.Одонтуяа: Ямар байлдаантай кино биш. Гэнэт нэг шөнийн дотор цар тахлын аюул учраагүй шүү
Үйл явдал
/
2020-11-19
Ерөнхий сайд өчигдөр нийт ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэллээ. Тэрбээр Засгийн газар өнгөрсөн 10 сарын хугацаанд цар тахалтай тэмцэхэд хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн шүүмжиллээ. 
 
 "Ерөнхий сайд бид 10 сар бүслэлтэд байлаа. Одоо гардан тулаанд орохоос өөр аргагүй боллоо гэв. Би үүнийг маш хариуцлагагүй мэдэгдэл гэж бодож байна. Ямар байлдаантай кино биш. Гэнэт нэг шөнийн дотор цар тахлын аюул учраагүй шүү. Бид нар сүүлийн 10 сар тасралтгүй Ковидийн тухай ярьж байна. Засгийн газар 1.5 их наяадын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж ярьж байна. ДНБ-ий 9 хувьтай тэнцэх хөрөнгийг ковид гэж зарлагдсан. Яагаад бид өнөөдөр ийм байдалд орсон юм шиг асуудалд хандаж байна вэ. Өнөөдөр ЖДҮ, аж ахуйн нэгжүүдэд нэг ч хөрөнгө тавигдаагүй байна. УОК-т бэлэн байдлын төлөвлөгөө байна уу" гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэллээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.159.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.