Чуулган үргэлжилж байна Шадар сайд Я.Содбаатарын чуулганд хэлсэн үгнээс нь онцолж байна.
Шадар сайд Я.Содбаатарын : Орон нутгийн иргэд, ялангуяа ямар нэг сэжигтэй тохиолдол илрээгүй аймгуудад чиглэл өгсөн. Энэ шийдвэрийг гаргахын тулд тархвар судлаач, мэргэжилтнүүдийн үнэлгээнд үндэслэж байна. Ингэхэд ямар нэг хөдөлгөөн хийх эрсдэлтэй гэсэн тул одоогоор шийдвэр гараагүй байна. Аймгууд руу оношилгоо шинжилгээ хийлгэхээр илгээж байна. Сэлэнгэ, Дархан-Уул аймаг зэрэг төмөр зам дагасан хөдөлгөөний хавьтлуудыг тодорхойлж байж дараа нь шийдвэр гаргана. Аймгууд бие даасан шийдвэр гаргах нь хийдэл үүсгэж байгаа тул нэгдсэн мэдээллээр ажиллахыг үүрэг болгосон.