Иргэн "Ц" өмнө нь 37 удаагийн танхайрах зэрэг зөрчил гаргаж байжээ
Үйл явдал
/
2020-11-19

Хан-Уул дүүрэг Зайсангийн чиглэлд цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэх иргэнийг дарж унагасан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тухайн асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн иргэн Цэлмэг гэгч 1994 онд төрсөн урьд нь танхайрах зэрэг нийт 37 удаа зөрчил гаргаж арга хэмжээ тооцож байсан уг этгээдийг шалгаж байна. Хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа уг этгээд нь Хууль сахиулагчийн үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсрэгүүцсэн үйлдэл нь тогтоогдвол МУ-ын ЭХ-ийн 32,1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэнэ яг одоо шалгах ажиллагаа үргэлжилж байна гэсэн мэдээллийг өгөв.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.19.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.